🩺 Умайн миом – заавал хагалгаа хийх шаардлагатай юу? - liveagain

🩺 Умайн миом – заавал хагалгаа хийх шаардлагатай юу?

Ильсан Ча эмнэлгийн Эмэгтэйчүүдийн хавдрын төвийн профессор На Ён Жонг тайлбарлаж байна

Умайн миом бол эмэгтэйчүүдийн дунд нийтлэг тохиолддог умайн булчингийн давхраанд үүсдэг хоргүй хавдар юм. Зарим үед эмч нар хагалгаа хийхийг зөвлөдөг бол зарим тохиолдолд зөвхөн эмчилгээ хийлгэхийг санал болгодог.
Тэгвэл миомтой тохиолдолд заавал хагалгаанд орох шаардлагатай юу, эсвэл зүгээр ажиглаад явах боломжтой юу? Энэ асуултад Ильсан Ча эмнэлгийн На Ён Жонг профессор нарийн тайлбар өглөө.
❓ Миомтой бол заавал эмчилгээ эсвэл хагалгаа шаардлагатай юу?
Миом бол нийтлэг тохиолддог хоргүй хавдар бөгөөд ихэнхдээ ноцтой аюул дагуулаад байдаггүй. Ямар нэгэн зовиур, илрэх шинж тэмдэг байхгүй бол хагалгаа эсвэл эмчилгээ хийх шаардлагагүй байж болно.
Харин дараах тохиолдолд заавал эмчилгээ шаардлагатай:
-Цус алдалт ихтэй
-Хэвлийгээр хүчтэй өвддөг
-Хавдар хэт томорсон
-Хөрш эрхтнүүдийг дарах (давсаг, шулуун гэдэс гэх мэт)
❓ 12см-ийн том хэмжээтэй миомыг ганц цоорхойгоор (single-port) авах боломжтой юу?
Миомын хагалгаа нь дараах 2 төрөлтэй:
Миом авах мэс засал (умайг үлдээнэ)
Умайн бүхлээр нь авах мэс засал (төрөх төлөвлөгөө байхгүй үед)
Эдгээрийг аль алинаар нь нээлттэй хагалгаа болон хэвлийн дурангийн (лапароскопи) аргаар хийж болно.
Сүүлийн үед ганц цоорхойтой дурангийн мэс засал (single-port laparoscopy)-ыг түлхүү хэрэглэж байгаа. Энэ аргаар:
-Зөвхөн хүйсэн дээр жижиг нүх гарган
-Олон сорви үлдэхгүй
-Цус багатай, хурдан эдгэрдэг
Том хэмжээтэй миом байсан ч ганц цоорхойгоор авах боломжтой, гэхдээ хэмжээ ба байрлал-аас шалтгаална. Тиймээс заавал эмчтэй зөвлөлдөж шийдвэрлэх шаардлагатай.
Ялангуяа төрөх төлөвлөгөөтэй бол умайг авч болохгүй, ийм үед роботын тусламжтай лапароскопи илүү нарийн бөгөөд үр дүнтэй гэдгийг онцолж байна.
❓ Умайг авсны дараа гаж нөлөө гардаг уу?
Умайн үүрэг бол жирэмсэн үед үр хөврөлийг тээж, төрүүлэх. Тиймээс төрөхөө дуусгасан эмэгтэйчүүдийн хувьд умай авах нь амьдралын чанарт их нөлөөлөхгүй.
Гэсэн хэдий ч хагалгаа тул бие тавгүйтэх, сэргэх хугацаа хэрэгтэй.
Олон эмэгтэйчүүд умайгаа авахыг эмэгтэйлэг байдлаа алдсан мэт хүлээж авдаг. Гэвч үнэн хэрэгтээ эмэгтэй хүний эмэгтэйлэг байдлыг тодорхойлдог гол хүчин зүйл бол:
➡️ Өндгөвчнөөс ялгардаг эмэгтэй даавар (эстроген) юм.
Хэрэв умай авах ч өндгөвч хэвийн байвал, дааврын ялгаруулалт хэвийн үргэлжилнэ, ингэснээр эмэгтэйчүүдийн эмгэг эсвэл эмэгтэйлэг шинж чанарт сөрөг өөрчлөлт гарахгүй гэсэн үг юм.

Холбоотой нийтлэлүүд